БАЯНХОНГОР: Цас орж, цасан шуурга шуурна

107
Ихэнх хугацаанд уулсын нутгаар шуурга ихтэй, хүйтний эрч 15, 16-нд сулрах боловч 17-ноос эргэн чангарна. 16-17-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орно. Салхи 16, 17-нд ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн, цасан шуурга шуурна. Цаашид хүйтний эрч суларч, хангайн уулархаг нутгаар 22-27 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн, Заг, Байдрагийн хүрэн бэлчир шөнөдөө 27-32 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн, говь хээр талын нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө +2 градус дулаанаас -3 градус хүйтэн байна.

Өнөөдрийн байдлаар, Байдраг 16 см, Галуут 14см, Баянбулаг, 11 см Гурванбулаг, Хуучинжинст, Бөмбөгөр, Баянлиг 10 см, Хүрээмарал, Баянхонгор 7 см, Бууцагаан 6 см, Шаргалжуут, Эрдэнэцогт 5 см,  Баянговь 4 см, Баянцагаан 3 см, Шинэжинст, Хориулт, Баян-өндөр 2 см,  Баацагаан 1 см цасан бүрхүүлтэй байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn