БАЯНХОНГОР: Цас орж, хүйтний эрч чангарна

75


Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Байдраг сум 10см, Галуут сум 9см, Баянхонгор сум 7см, Баянговь сум 5см,  Гурванбулаг, Хуучинжинст, Шаргалжуут сум 4см, Баянбулаг, Баянлиг сум 3см, Эрдэнэцогт сум 2см, Бөмбөгөр, Бууцагаан сум 1см, Хүрээмарал, Баацагаан, Хориулт, Шинэжинст сум 0-1см цасан бүрхүүлтэй байна. Энэ долоо хоногийн дуусталх хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг УЦУОША-наас анхааруулав.

17-нд Алтайн салбар уулс, хангайн уулархаг нутгийн зарим газраар, 18-19-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар 8-13м/с хүрч явган цасан шуурга шуурна.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -21...-26 градус, Заг, Байдрагийн Хүрэн бэлчир шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -21...-26 градус, хээр талын нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -14...-19 градус, говийн нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -13...-18 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Цаг агаар тогтворгүй байх өдрүүдэд
-       Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-       Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-       Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
-       Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах,
-       Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын  газраас онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn