БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр 20 см хүртэл цасан бүрхүүлтэй байна

123


Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор аймгийн хойд хэсгийн зарим газраар 20 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Мөн энэ долоо хоногт нутгийн зарим хэсгээр цас орж, шуурга шуурах эрсдэлтэй байгааг холбогдох албанаас мэдээллээ. 21-нд уулархаг нутгийн зарим газраар цас орж, говь, алтайн салбар уулсын нутгаар салхи 7-12 м/с, бусад нутгаар 5-10 м/с. 22-ноос хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус, хээр талын нутгаар шөнөдөө -15...-20  градус, өдөртөө -8...-13 градус, говийн нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -0...-5 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn