Говийн нутгаар салхи шуурга ихтэй байхыг анхаарууллаа

340


Зургаадугаар сарын 12-16-ныг хүртэлх хугацаанд говийн нутгаар салхи шуурга ихтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.  12, 13-нд Хангай, тал хээрийн нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 18-20м/с давж ширүүснэ. Бусад нутгаар 5-10 м/с.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус байна. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. 15-наас бага зэрэг сэрүүснэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn