Баянхонгор аймагт шороон шуурганы улмаас айлын гэр нуржээ

435
Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа 3 дугаар багийн “Өлзий үүрийн ам”, “Хойд хажуу” гэдэг газруудад /аймгийн төвөөс баруун урд зүгт 150-200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50-53 км/-т 03.14-ний өдрийн 16:00 цагийн үед 28 м/с хүчтэй шороон шуурга шуурчээ.
 
Шуурганы улмаас малчин Г, Д нарын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн байна. 
 
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч,  Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn