Бөмбөгөр суманд тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй

16

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагууд тусгай зөвшөөрөлд заасан талбайгаас хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.  
Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн, газрын хэвлийд халдсан болон хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.
Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт шалгалт хийж байгаа аж.
Шалгалтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагуудад үзлэг хийхэд тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн байна.
Иргэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой.
Эх  сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn