БАЯНХОНГОР: Говийн нутгаар салхи 24м/с давж ширүүсэн, шороон шуурга шуурна

252


Аймгийн УЦУОША-наас цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг ирүүллээ. Маргааш говийн нутгаар салхи 18-20м/с, зарим үед 24м/с давж ширүүсч шороон шуурга шуурна. Өнөө шөнөөс хангайн уулархаг нутгаар цас орж, цаашдаа хүйтэрнэ. Энэ сарын 21-нд хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар баруунаас 4-9м/с. 21, 22-нд говийн нутгийн зарим газраар 10-12м/с хүрч ширүүсэж явган шороон шуурга шуурна. 
Бага зэрэг хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Баянбулаг, Гурванбулаг сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn