БАЯНХОНГОР: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

217


Энэ сарын 12-нд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулав.
12-13-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар цас орно. Салхи  ихэнх хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр. 12, 13-нд хээр тал болон говийн нутгаар секундэд 11-13 метр, зарим үед секундэд 16 метр давж ширүүснэ.
12-ноос хүйтний эрч нийт нутгаар чангарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Байдраг, Гурванбулаг сумдын нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус , Эхийнголын нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn