Цасан болон шороон шуурга шуурна

276


Энэ сарын 17, 20, 21-нд Баянхонгор аймгийн  говь, хээр талын нутгийн зарим газраар 12-14м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 12-17 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байхыг мөн мэдээлэв. Харин энэ сарын 20-ноос хүйтний эрч сулрах юм байна.
Өнөөдрийн байдлаар Эхийнгол, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Эрдэнэцогт суманд 0.0-0.9 мм, бусад нутгаар 0-3 см цасан бүрхүүлтэй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn