БАЯНХОНГОР: Нийт нутгийн 90 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

101

Баянхонгор аймгийн Эхийн гол, Хүрээмаралаас сум цасгүй, бусад сум 0.8-6 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн зузаан нь Галуут, Баянговь, Баянлиг сум 6 см, Гурванбулаг сум 5 см цасан бүрхүүлтэй байгаа аж. Өнөөдрөөс аймгийн нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг УЦУОША-наас мэдээлэв. Энэ сарын 5, 6, 8-нд үүлшинэ. 8-нд Уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нийт хугацаанд 6-11 м/с.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, хээр талын нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6..-11 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -11…-16 градус, өдөртөө  -0...-5 градус хүйтэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn