БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно

79


Баянхонгорын өмнөд хэсгээр ирэх сард олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгааг УЦУОША-наас мэдээлэв. Мөн ирэх сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа аж.

Өнөөдрийн байдлаар, Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд цасны зузаан харилцан адилгүй байна. Тодруулбал, Байдраг 15 см, Галуут 13 см, Баянбулаг, Бөмбөгөр, Гурванбулаг, Хуучинжинст 10 см, Баянхонгор 8 см, Хүрээмарал 9 см, Баянговь, Баянлиг 7 см, Шаргалжуут, Бууцагаан 6 см, Эрдэнэцогт 4 см, Баянцагаан 2 см, Шинэжинст, Баян-Өндөр, Хориулт 3 см, Баацагаан, Эхийнгол 1 см цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 28-ны шөнө Байдрагт 42 градус хүйтэн хоносон бол Хангайн уулархаг нутгаар -25...-35 градус, Гурванбулаг -39...-42 градус, говийн нутгаар -23...-29, хээр талын болон Алтайн салбар уулсын нутгаар -17...-30 градус хүйтэн байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn