Баянхонгор аймгийн ИТХ-ынхан төсвийн мөнгөөр ТУЙЛЖ байна

374

Төр хэмнэлтийн хуулийг хэрэглэж, том машинуудаа хураасан. Эдгээр машинуудыг хэрхэн хуваарилах вэ, гэх асуудлыг өчигдөр парламент авч хэлэлцсэн. 
Ийнхүү өмнөх машинуудын асуудал дуусаагүй байхад Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шинэ машин авахаар тендер зарласан байна. Тэд нийт 220 сая төгрөгөөр машин худалдан авах юм. Парламент хэмнэлтийн хууль баталсан ч УИХ-ын даргын унаган нутгийнхан уг хуулийг үл тоож байгаа эхний жишээ. 
 
 
Дараагийнх нь тус аймгийн ИТХ-ын 36 төлөөлөгч гадаадад туршлага судлахтай холбоотой зардал юм.  Тодруулбал, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбатын тушаал гаргаж, 144 сая төгрөгөөр төлөөлөгчдөө гадаад улсад туршлага судлуулахаар болсон байна.  Үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал гээд хот хөдөөгүй шийдвэр гаргах түвшний хүмүүсийн шийдлийг хүлээсэн ажил асуудлууд их. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн төлөөллүүд ийнхүү машинаа томруулж, гадаад "аялал" төлөвлөж, төсвийн мөнгийг үргүй зарсаар байна. 
 
 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/548968



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn