2022 оны хөгжлийн төлөвлөгөө, төсвийг батлав

469
Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, 2022 оны аймгийн төсвийн төслийг хэлэлцэн батлав.  Цар тахал нүүрлэсэн энэ цаг үед улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн амьдрах нөхцөл, ажилтай, орлоготой байх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн 7 зорилт, 134 заалттайгаар 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулжээ. Хөгжлийн төлөвлөгөөнд Баянхонгор сумын 2-р цэцэрлэгийн барилгаас бусад нь засвар үйлчилгээ, төрийн ажлыг эрчимжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, цахим засаглал, ногоон байгууламж, хоггүй эко Баянхонгорын төлөөх зорилтот арга хэмжээ багтсан байна. Мөн ирэх жилүүдэд Баянхонгор сумын агаарын бохирдлыг бууруулах, нүхэн жорлонгоос татгалзах ажлын хүрээнд гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбон, гэр хорооллыг үе шаттайгаар дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцээд, хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 95.7 хувь нь дэмжин батлав.
Аймгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөөг УИХ-аас 2021 оны төлөвлөгөөг 11.2 тэрбум төгрөгөөр баталж байсан бол 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг 16.3 тэрбум төгрөгөөр хянасныг 16.8 тэрбум төгрөг болгож 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 3.4 тэрбум төгрөг аймгийн төсөвт, 13.4 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. 

Аймгийн төсвийн зарлагын төлөвлөгөөг УИХ-аас 37.8 тэрбум төгрөгөөр, ОНХС-ийн шилжүүлгийг 10.9 тэрбум төгрөгөөр баталсныг 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт төсвийн зарлагыг 50.8 тэрбум төгрөгөөр тооцсон байна.
Уг төсөв нь шинэчлэгдэн батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнийг даган батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх, Төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллахаар тооцсоноороо онцлог болсон бөгөөд аймгийн ОНХС-ийн Олон улсын төсөл хөтөлбөрөөс олгох урамшуулалд аймгийн нийт 20 сум хамрагдаж 704.25 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn