БАЯНХОНГОР: Иргэн бүр төсвийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдлээ

155
Баянхонгор аймгийн энэ оны төсвийн мэдээллээр "Иргэдийн төсөв-2023” эмхэтгэлийг бэлтгэжээ. Эмхэтгэлээс иргэд орон нутгийн төсөв, төсвийн эх үүсвэр, аймаг сумын өөрийн онцлогт тохирсон татварын болон татварын бус орлогын хэмжээ, төсвийн зарцуулалтыг ангилал тус бүрээр энгийн, ойлгомжтой байдлаар харах бололцоотой аж.

Баянхонгор аймаг Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, мэдээллийн хүртээмжтэй байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, чанар хүртээмжийг дээшлүүлэхэд тус эмхэтгэл чухал ач холбогдолтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn