Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудыг чадавхжуулж байна

315


Хангайн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Баянхонгор аймгийн ИТХ, Швейцарын хөгжлийн агентлагаас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийж байгаа аж.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд нийт ажлын албаны бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох уг арга хэмжээг  Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар нээж үг хэлэв.
Сургалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референтүүд, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар,  Нийслэл болон  Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын ИТХ-ын дарга,  хурлын нарийн бичгийн дарга тэргүүтэй, ажлын албаны ажилтнууд тус тус хамрагдаж байна.

Сургалтаар  “Төрийн албан хэрэг хөтлөлт, анхаарах асуудлууд”,  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаарх зарим асуудлууд”, Төрийн байгууллагын чанарын менежементийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх нь”, гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, чиглэл болон салбар зөвлөлийн хамтын ажиллагаа”, “Хурлын хороо-төлөөлөгчийн үйл ажиллагаа, иргэдийн  оролцоог хангахад Хурлын ажлын албаны үүрэг” зэрэг мэдээлэл өгч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар чөлөөт  хэлэлцүүлэг өрнүүлэх аж.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn