12 байгууллагын 31 үйлчилгээг цахимжуулжээ

394
Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас ард иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг Баянхонгор аймагт ажиллаж, нутгийн захиргааны 12 байгууллагын 31 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгэлээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Авто тээврийн төв 3, Цагдаагийн газар 1, Бөөнцагаан Орог нуурын сав газрын захиргаа 2, Байгаль орчин аялал жуулчлалын газар 6, Онцгой байдлын газар 2, Засаг даргын Тамгын газар 1, Төрийн архив 4, Чандмань-Баянхонгор ХК 3, Эрүүл мэндийн газар 2, Баянхонгор сумын ЗДТГ 2, Хүнс хөдөө аж ахуйн газар 1, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 4 үйлчилгээгээ цахимжуулжээ.

Ажлын багийнхан мөн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, Баруун бүсийн худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 14 аймгийн 894 үйлчилгээг нэгтгээд байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn