Баянхонгор аймаг гудамжны хоолны үйлчилгээ нэвтрүүлнэ

485

Олон улс, үндэстний хоолны нэгэн соёл болох гудамжны хоолны үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлэх санаачилгыг тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гаргажээ.Тодруулбал, түргэн хоол, шорлог зэргээр хоолыг амт чанартай хийж чадах иргэдийн амжиргаа орлогыг дэмжих зорилгоор Мазаалай паркын зүүн талын талбайг ашиглан гудамжны хоолны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Дээрх үйл ажиллагааг эрхлэх иргэдэд тодорхой дэмжлэгийг аймаг сум орон нутгийн зүгээс үзүүлэх юм байна.
Гудамжны хоолны үйлчилгээг нэвтрүүлэх хүрээндээ ажиллах хүсэлтэй иргэдийн судалгаа мэдээллийг Баянхонгор сумын ЗДТГ-аас тун удахгүй авч эхлэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn