Малчдыг хяналтын постоор нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Баянхонгор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тэгвэл мал төллөлтийн энэ үеэр цаг агаар хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, төв суурин газарт байгаа малчдыг мал байгаа газар нутаг руу нь нэвтрүүлэхээр аймгийн Онцгой комисс ажиллаж байна.
Тиймээс малчид мал нь байгаа сумын ЗДТГ-тай холбогдож өөрийн овог нэр, регистерийн дугаараа яаралтай илгээхийг зөвлөлөө. Малчдын дээрх мэдээллийг үндэслэн хяналтын постоор зөвхөн нэг удаа нэвтрүүлэх юм байна.