Нэвтрэх бичгийг үндэслэн зорчих хөдөлгөөнд оролцуулна
Аймгийн Онцгой комисс 2020 оны 12-р сарын 21-ний оройн 21:00 цагт шуурхай хуралдаан зарлан хуралдлаа.
Нийслэл хот 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан, халдвар орж ирэхээс сэргийлэх, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс орон нутгийн онцлог шинж чанарыг харгалзан зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийхээр тогтов.
Үүнд нийтийн хоол үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, барааны зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, нэвтрэх бичгийг үндэслэн иргэдийг /аймаг дотроо/ зорчих хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Баянхонгор аймагт хязгаарлалт тогтоохгүй салбарууд :
1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
6. Зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
9. Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа
10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
13. Оршуулгын үйл ажиллагаа
14. Барилгын материалын худалдаа - /тухайн сум орон нутаг ажиллах цаг заана/
15. Түүхий эдийн худалдаа борлуулалт
16. Нийтийн халуун ус - /тухайн сум орон нутаг ажиллах цаг заана/
17. Авто засвар, дугуй засвар - /тухайн сум орон нутаг ажиллах цаг заана/
18. Түргэн хоолны цэгүүдийн хоол хүргэлт
19. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
20. Төрийн захиргааны байгууллага зэрэг нийт 20 салбарт хязгаарлалт тогтоохгүйгээр үйл ажиллагааг явуулахаар тогтов.
Онцгой комиссын шийдвэр Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас хэрэгжинэ.