Баянхонгорт шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, НОГООН БҮС боллоо
Баянхонгор аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газраас 20 сумын нийт мэдрэмтгий мал, амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус ажлын хүрээнд 161455 толгой мал амьтныг 04-р сарын 18-аас 05-р сарын 05-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалтад хамруулаад буй.
Түүнчлэн хязгаарлалт тогтоогоод байсан сумдад шүлхий өвчний голомт бүрэн дарагдсан тул ногоон бүсэд шилжүүлсэн байна.
Иймд малчид малын шилжилт хөдөлгөөн хийхдээ аймгийн мал эмнэлгийн газарт мэдэгдэн, зөвшөөрөл авахыг анхаарууллаа.