600 мянган малыг дархлаажуулжээ

457
Баянхонгор аймагт олон улсын хорио цээрт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн долоон суманд гадны аймгаас авсан саалийн мал, отор нүүдлийн буюу тууврын замаар орж ирээд байгаа юм.
Одоогоор Өлзийт, Баацагаан, Жинст, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Хүрээмарал сумын 13 багт шүлхий өвчний голомт үүссэн бол Баянлиг, Баянговь, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут сум сэжигтэй бүсэд хамаарч байна.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт 4698 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Тухайн өвчилсөн малыг сүргээс ялгаж тусгаарлалтад авсан бол цаашдаа дулааны боловсруулалтын аргаар бойлж нядалгаанд оруулах арга хэмжээг авах аж.
Өвчлөл гарсан бүс нутагт байгаа эрүүл малыг хамгаалах зорилгоор 600 мянган толгой малыг вакцинжуулсан бол ойрын хугацаанд 500 мянган толгой малыг вакцинжуулахаар мэргэжлийн байгууллагууд дайчлагдан ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn