Коронавируст халдварын тоо 36-аар нэмэгдэж, нийт өвчлөл 632 боллоо

445


Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт түргэвчилсэн сорил 515, PCR шинжилгээ 394 иргэнд хийснээс коронавирусний 36 тохиолдол илэрчээ.
Ийнхүү аймгийн хэмжээнд коронавируст халдварын 632 тохиолдол боллоо. Өвчилсөн иргэдээс 198 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 415 иргэн Тусгаарлах эмнэлэгт байгаа юм.
Дээрх иргэдийн 310 нь Баянхонгор суманд байгаа бол Богд, Бөмбөгөр, Жинст, Өлзийт, Бууцагаан, Эрдэнэцогт, Баацагаан, Жаргалант, Галуут суманд 100 гаруй нь эмчлүүлж байна. Дам болон ойрын хавьтлуудаас 105 иргэн Тусгаарлан ажиглах байранд, 1933 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.
Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 45600, бүрэн тунд 39033 иргэн хамрагдаад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn