Он гарсаар бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 330 боллоо

393

Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 54 тохиолдол нэмж бүртгэгдэн, он гарсаар бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 330 боллоо. 
Оны эхний 10 хоногт ПГУ шинжилгээ 571, түргэвчилсэн шинжилгээ 753 хийснээс дээрх тохиолдлууд илэрчээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Тусгаарлах эмнэлэгт 129 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 22, бусад иргэний биеийн байдал хөнгөн байна.
Он гарсаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 7, хоёрдугаар тунд 19, гуравдугаар тунд 604, дөрөвдүгээр тунд 36 иргэн хамрагджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn