Коронавируст халдварын 17 тохиолдол нэмэгдэж, 30 иргэн эдгэрлээ

347


Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 17 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 3511 боллоо.
Мөн хугацаанд 30 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн иргэний тоо 3166 болов.
Тусгаарлах эмнэлэгт 210 иргэн эмчлүүлж байгаагийн 140 нь аймгийн төвд, бусад нь сумдад байна. Дээрх иргэдээс биеийн байдал хүнд зургаа, хүндэвтэр 41, хөнгөн 163 байгаа аж.
Баянхонгор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 54270, бүрэнд тунд 45842 иргэн хамрагджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn