Коронавирусний тохиолдлын тоо буурч, есөн сум халдварын голомтоо хумилаа

426


Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 10 тохиолдол нэмж бүртгэгдэн, 71 иргэн эдгэрч Тусгаарлах эмнэлгээс гарлаа.
Нийт тохиолдлын тоо 3385 болсноос 2885 иргэн эдгэрч, өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 283 иргэн хэвтэн эмчүүлж байна. Үүнээс аймгийн төвд 227, Бууцагаан 16, Баян-Өндөр 9, Жинст 7, Жаргалант 7, Бөмбөгөр 5, Шаргалжуут 5, Эрдэнэцогт 3, Гурванбулаг 2, Заг 1, Галуут суманд 1 иргэн эмчлүүлж байгаа юм.
Харин коронавируст халдвар бүртгэгдээд байсан 9 сум тохиолдлын тоог тэг болгож, халдварын голомтоо хумьжээ.
Эмчлүүлж буй иргэд дотор биеийн байдал нэн хүнд хүн байхгүй, хүнд 11, хүндэвтэр 46 иргэн байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn