БАЯНХОНГОР: Төсвийн төслийг хэлэлцэн баталлаа

101
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас баримталж буй төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, “Аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, орон нутагт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах, төрийн үйлчилгээг саадгүй хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, зорилго бүхий аймгийн 2024 оны төсвийн төслийг баталлаа. 

Ирэх оны төсвийг УИХ-аас аймгийн суурь зарлагыг 58.203.1 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгийг 20.660.6 сая төгрөгөөр баталсныг орлогын нөөц болоолцоогоо дайчлан аймгийн 2024 оны нийт зарлага, санхүүжилт 86.996.1 сая төгрөг болж урьд оноос 24.416.3 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үүний 61.885.5 сая төгрөг нь орон нутгийн төсвийн урсгал зардал, 25.110.6 сая төгрөг нь ОНХС-ийн зардал байх аж.


2024 оны төсөвт тусгасан гол гол бодлогуудыг танилцуулъя.

-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ.
Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийтлэг үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20 хувь нэмэгдүүлэх бол түүнээс бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлнэ.

-Орон нутгийн нэмэгдэл олгоно. 
Орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор 2023 оноос олгож эхэлсэн орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээ болон хамрах хүрээг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчид 40 хувийн нэмэгдлийг авдаг болно.

-Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгоно. 
Ирэх оноос орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож эхэлнэ.

-Худалдан авах ажиллагааны газар байгуулна.
Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээнд “Худалдан авах ажиллагааны газар”-тай байхаар тогтоосон. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ-2/638 дугаар албан бичгээр Худалдан авах ажиллагааны газар байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу зохион байгуулж, албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Орон нутгийн өмчийн газраас шилжүүлэн ажиллуулах үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан тул Худалдан авах ажиллагааны газрыг салган байгуулж, 2024 оны төсөвт тус газрын төсвийг 288.4 сая төгрөгөөр нэмж тусгасан.

-Их засвар
Төрийн байгууллага тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх барилгыг насжилтыг уртасгах зорилгоор 2024 онд урьд оноос хоёр дахин нэмэгдүүлэн 3.046.4 сая төгрөг төгрөгөөр төсөвт тусгалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn