БАЯНХОНГОР: Төсвийн төслийг өргөн мэдүүллээ

179
Баянхонгор аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан байдаг. Энэ дагуу 2024 оны төсвийн төслийг боловсруулж, Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбатад өнөөдөр /2023.11.24/ өргөн мэдүүлсэн юм. 2024 оны төсвийн төслийг энэ оны 12 дугаар сарын дөрвөний өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит ХVII хуралдаанаар хэлэлцэн батална.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn