БАЯНХОНГОР: Ус цэвэршүүлэх байгууламж хийж байна

257


Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвийн унд, хэрэглээний усны чанар хүртээмжийг сайжруулахаар мэргэжлийн баг ажиллаж байна. Тодруулбал, цэвэр усны гол шугамын хос суурилуулалт, ундны ус цэнгэгжүүлэх байгууламжийн суурь, бүс бетон цутгах, сургуулийн гүний худгаас хичээлийн байр хүртэлх, сургуулийн дотуур байрнаас спорт заал хүртэлх шугамын холболт суурилуулалт, ус түгээх байгууламжаас цэцэрлэг хооронд 196 метр шуудуу ухлаг, ус дамжуулах хоолойн дулааны суваг, шугам сүлжээний ажлуудыг хийж байгааг Баянхөндий төслийн багаас  мэдээллээ. 

Олон жилийн турш хатуулаг ихтэй усыг ууж хэрэглэснээс үүдэж тус сумын иргэдийн дунд элэг цөс,  ходоод зэрэг дотор эрхтний өвчлөл зонхилон тохиолдсоор ирсэн байдаг. Тэгвэл тус ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноор сумын төвийн иргэд эрүүл мэндийн стандартад нийцсэн усны хэрэглээтэй болж, усны хатуулгаас үүссэн  дотрын аливаа төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжыг ашиглах боломжтой болох аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn