БАЯНХОНГОР: Төслийн хүрээнд хийсэн ажлуудад хяналт тавьж, зөвлөмж өглөө

457
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн хүрээнд хийсэн ажлуудад хяналт тавьж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. 
Тодруулбал, Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн гүний худаг, ундны усны эх үүсвэрийн халдваргүйжүүлэх төхөөрөмж, Түүх угсаатны зүй Байгалийн түүхийн музейн ариун цэврийн байгууламж, Эрдэнэмандал бага сургуулийн ариун цэврийн өрөөний засвар, Дуурсах 3-р багийн ухаалаг ус түгээх байр, Эрдэнэцогт сумын ундны усны гүний худаг, нийтийн халуун усны барилга болон хашаа тохижилтын ажилтай газар дээр нь үзэж танилцав. 
Мөн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчим хүчний зардлыг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нарны эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулах боломжийн талаар судаллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn