Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлжээ
Өвөлжилт хүндэрсэн Баянхонгор аймгийн 20 сумын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байгаа өсвөр насны охидод ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгч байна. Тус ажлыг Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сангийн байгуулсан гэрээний дагуу томилогдсон ажлын баг зохион байгуулж байгаа аж.
НҮБ-ын Хүн амын сан зудын эрсдэлд байгаа зургаан аймгийн эмэгтэй малчид, малчин өрхийн өсвөр насны охидод зориулж 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг илгээжээ. Дэлхий нийт, улс орон даяар "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулахад чиглэж байгаа энэ үед эдгээр иж бүрдэл нь охид, эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, өөртөө итгэх байдал, хүнд хэцүү нөхцөлд ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахихад туслах зорилготой юм.