БАЯНХОНГОР: Баянбулаг суманд 160 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо

512
Баянхонгор аймагт 2022 онд Ерөнхий боловсролын 33 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн хоёроос бусад нь төрийн өмчийнх бөгөөд энэ хичээлийн жилд Баянбулаг сумын 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус сургуулийн барилгыг Б.Хүрэлмөнх захиралтай “Шинэ өлгийн зам ”ХХК 2020-2022 онд барьж  ийнхүү хүлээлгэн өгчээ. Баянбулаг сумын сургуулийн хуучин барилга нь модон хийц бүхий бөгөөд МХГ-аас цаашид ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүйг тодорхойлсон тул энэ онд буулгасан байна.

2022-2023 оны хичээлийн жилд аймгийн боловсролын салбарт Баянхонгор сумын 5 дугаар сургууль ашиглалтад орсноор ээлжийн ачаалал 2-оос 1,6 болж буурчээ.
Ташрамд дуулгахад, аймгийн 2022 оны Хөгжлийн төлөвлөгөөний дагуу:
-Богд сумын ЕБС-ийн хичээлийн байрны барилгын их засварт 158,8 сая
-Бууцагаан сумын 320 хичээлийн байрны барилгын их засварт 100 сая
-Жаргалант сумын ЕБС-ийн  дотуур байрны хоолны заалны  их засварт  119 сая
-Баян-Овоо сумын ЕБС-ийн  дотуур байрны их засварт 249,8 сая
-Баянхонгор сумын 4 цэцэрлэгийн их засварт 350 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэгч нартай  гэрээ байгуулж  ажилласны үр дүнд барилгын  их засварын ажил  70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn