Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

378


Энэ сарын тавны 19:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 06.06-ны өдрийн 00:38 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Д /9 настай, эрэгтэй/-ыг 06.06-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Эргийн нуруу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус иргэн 06.03-ны өдөр гэрээсээ гарсан талаар 06.05-ны өдрийн 11:20 цагт аймгийн ОБГ-т мэдээлсэн байна.
Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:50 цагт тус аймгийн Баянговь сумын Цоохор багийн “Мушгай” гэдэг газар буюу гэрээс нь зүүн урд зүгт 75 км-аас эсэн мэнд олсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn