Уран бүтээлчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

548


Хонгор нутгийн "Гурван бүс" нэгдлийн уран бүтээлчид Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын аймгийн удирдлагуудтайгаа уулзаж, хамтран хэрэгжүүлэх уран бүтээлийн төслөө ярилцлаа.
Уулзалтад уран бүтээлчдийн 20 гаруй төлөөлөл оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ирэх долдугаар сард тэмдэглэх аймгийн 80 жилийн ойд зориулан хийх уран бүтээл, үйл ажиллагааны хувьд тодорхой шийдэлд хүрч, цаашид залуу уран бүтээлчдээ тал бүрээр дэмжих тухай, нийт уран бүтээлчдээ дэмжиж, хамтран ажиллахаа аймгийн удирдлагууд илэрхийлсэн юм.
Мөн уран бүтээлчдийг дэмжих үүднээс "Гурван бүс" уран бүтээлийн нэгдэлд орон нутгаас 10 сая төгрөгийг хандивлаж, энэ хавар Улаанбаатар хотод Нэгдсэн тоглолт, цэнгүүн зохион байгуулахаар  шийдвэрлэжээ.
Түүнээс гадна саяхан тайлан тоглолтоо толилуулсан МУСТА Н.Баасандорж, МУСТА Д.Отгонжаргал нарт тус бүр нэг сая төгрөгийн мялаалгыг Засаг дарга гардуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn