Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дугаар зорилтын хүрээнд Нийтийн хөл бөмбөгийг орон нутагт хөгжүүлэх, аймгийн хөл бөмбөгийн шигшээ багийг дэмжин ажиллах талууд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулав.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн, Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн М.Баярмагнай, аймгийн БТСГ-ын дарга Б.Оюунбаатар болон бусад албаныхан байлцаж гэрээг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд орон нутагт хөл бөмбөгийн спортыг сурталчлах, арга зүйч, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, хөл бөмбөгийн хэрэглэл материал, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, бүх насны хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг тогтворжуулах, амжилт үзүүлэхэд хамтран ажиллах юм.
Энэ хүрээнд Засаг дарга Д.Мөнхсайхан хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлд тодорхой анхаарч бүх насны шигшээ багийн тэмцээн уралдаанд зориулж 10 сая төгрөгийг аймаг орон нутгаас шийдвэрлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.