Баянхонгор аймагт 3.6 магнитуд газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газарт 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Харин сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.