Жаргалант сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

294


Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бухын-Ам” гэдэг газар 2022.01.05-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тухайн газар нь сумын төвөөс хойд зүгт 46 км-т, Ө-47°26’24.0”, У-99°33’36.0” байдаг аж.
Дээрх мэдээллийг мөн өдрийн 01:27 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлжээ. Жаргалант сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn