Эрсдэлийг урьдчилан тооцож ажиллахыг сануулав

338


УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар аймгийн Онцгой комиссын хуралд /2021.10.31/ оролцов.
Хурлаар, коронавируст халдварын үед ажилласан нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, олон улсын хорио цээрт мал амьтны гоц халдвар шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдлын талаар тус тус хэлэлцлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, "Баянхонгор аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас сайнаар дүгнэж байгаа хэдий ч та бүхэн тайвширч болохгүй. Тус тусын хариуцсан үүрэгтээ үнэнч, ёс зүйтэй, сахилга баттай, ажил хоорондын уялдаа холбоотой, үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээг оновчтой хийж, яаралтай арга хэмжээ авч байх хэрэгтэй. Эрсдэлийг урьдчилж тооцон ажиллах нь зүйтэй" гэдгийг сануулсан.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Бүүстэр тун буюу коронавирусний халдварын эсрэг дархлааг дэмжих гуравдугаар тунгийн хамрагдалт Баянхонгор аймагт 21 хувьтай байна. Гуравдугаар тунг хийлгэснээр коронавирусний халдвараар өвчилж болох ч хүндрэлээс маш сайн хамгаалж буйг дэлхийн олон улс орнуудын судалгаа харуулж байгаа. Иймээс зорилтот бүлэг буюу нийт хүн амынхаа 50-иас дээш хувийг гуравдугаар тунд хамруулж эрүүл мэнд, амийг нь хамгаалах нь чухал" байгааг онцолж байв.
Хурлын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, сүүлийн үеийн өндөр хүчин чадал, үзүүлэлт бүхий 102 ширхэг иж бүрэн компьютер, Унгар улсад үйлдвэрлэсэн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 30 ширхэг, амьсгалын аппарат нэг ширхгийг  тус тус АОК-т хүлээлгэн өглөө.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn