Суралцагчдын 60 шахам хувь нь танхимаар хичээллэж байна
Аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 43 цэцэрлэгт 5780 хүүхэд, 31 сургуульд 18496 сурагч хамрагдана. Харин өнөөдрийн байдлаар танхимын сургалт 57.8 хувь, танхим болон цахимын сургалт хосолмол хэлбэрээр 40 гаруй хувь нь суралцаж байна.
Орон нутагт "Ковид-19" халдвар анхлан бүртгэгдсэнээс хойш нийт өвчлөлийн 23 хувийг 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Харин боловсролын салбарын 2600 багш ажилчдаас 900 гаруй нь короновируст халдвараар өвчилсөн тухай судалгаа мэдээлэл гарчээ.
Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар орсноор энэ онд үдийн хоол хөтөлбөрт 9849 хүүхэд хамрагдаж байгаа аж.