Хиймэл үе суулгах хагалгааг орон нутагт амжилттай хийлээ
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн хамт олон өвдөг болон түнхний хиймэл үе суулгах хагалгааг амжилттай хийлээ.
74-78 насны түнхний хугаралттай хэвтэрт байдаг гурван иргэнд тус хагалгааг хийсэн бөгөөд төрөөс зардлыг шийдвэрлэсний хүрээнд үнэ төлбөргүйгээр, анх удаагаа орон нутагтаа амжилттай хийж байгаа юм.
Их эмч Д.Жүгдэрнамжил, Гэмтлийн зөвлөх их эмч Ц.Бат-Очир, Мэдээгүйжүүлэлтийн эмч П.Ариунаа, Л. Алтанзаяа, Мэс заслын хагалгааны сувилагч Б. Хандсүрэн, Б.Ууганбилэг, Б.Жаргалмаа нар хагалгааг гардан хийжээ.
Цаашид дээрх төрлийн хагалгааг аймаг орон нутагтаа тогтмол хийх юм байна.