Хиймэл үе суулгах хагалгааг орон нутагт амжилттай хийлээ

369


 Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн хамт олон өвдөг болон түнхний хиймэл үе суулгах хагалгааг амжилттай хийлээ.
74-78 насны түнхний хугаралттай хэвтэрт байдаг гурван иргэнд тус хагалгааг хийсэн бөгөөд төрөөс зардлыг шийдвэрлэсний хүрээнд үнэ төлбөргүйгээр, анх удаагаа орон нутагтаа  амжилттай хийж байгаа юм.
Их эмч Д.Жүгдэрнамжил, Гэмтлийн зөвлөх их эмч Ц.Бат-Очир, Мэдээгүйжүүлэлтийн эмч П.Ариунаа,  Л. Алтанзаяа,  Мэс заслын хагалгааны сувилагч  Б. Хандсүрэн, Б.Ууганбилэг,  Б.Жаргалмаа  нар хагалгааг гардан хийжээ.
Цаашид дээрх төрлийн хагалгааг аймаг орон нутагтаа тогтмол хийх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn