Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгчээ

430
Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбоо мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгууллаа. Дэлхий дээр зөвхөн цорын ганц газарт буюу Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг бол мазаалай. Эрс тэс уур амьсгалтай манай орны хуурай, гандуу, хатуу ширүүн нөхцөлд зохицон амьдарч буй энэ амьтан өдгөө 20 гаруйхан бий.
Мазаалай баавгай Сэгс цагаан богд болон түүний эргэн тойрон дахь баянбүрд орчмоор тархан нутагладаг. Мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, хамгаалж үлдэхийн тулд  амьдрах орчныг нь сайжруулах, нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг тогтмол зохион байгуулах нь чухлыг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс мазаалайн гол бүс нутгуудад байрлах 10 гаруй цэгт  нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг ийнхүү  зохион байгуулжээ.
Мазаалай хавар ичээнээсээ гарах үеэрээ эдгээр цэгүүдэд хамгийн их очдог байна. Энэхүү үйл ажиллагааг Баянхонгор аймаг дахь Монголбанк дэмжин, хамтран ажилласан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn