Өвс тэжээлийг постуудад хүргэж үйлчилнэ

380
Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан Бүх нийтийн бэлэн байдлын үеэр хэрэгжүүлэх арга хэмжээний зохицуулалт, шийдвэрийг танилцууллаа. 
-Аймгийн Засаг даргын 2021 оны А/274 дүгээр захирамжаар Онцгой комиссын гишүүд болон төрийн байгууллагуудын дарга нарыг хамруулан хөдөлгөөний идэвхжил ихтэй 21 цэгт өдөр бүрийн 20:00-23:00 цагт явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах хяналтын ажлыг эрчимжүүлэв. 

-Аймгийн төвийн эрсдэлтэй нөхцөл байдлыг үнэлж, бусад сумаас өвс тэжээл авах зорилгоор ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өвс тэжээлийг сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг түр хориглож, өвс, тэжээл худалдан борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийг аймгийн төвийн баруун болон зүүн постуудад хүргэлтээр үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрлөө.

-Сумын төвөөс хол нутагладаг иргэд  хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, эм тариа авахаар хоёр цагийн хугацаанд бүртгэл хяналт дор аймгийн төвд орж ирээд гарч болно. 

-Түргэн муудах мах, махан бүтээгдэхүүн, өндөг, зайрмаг зэргийг тээвэрлэх зориулалт бүхий хөлдөөгчтэй, тусгай зориулалтын тээврийг хугацаа харгалзахгүйгээр асуумж авч, бүртгэл хөтөлсний үндсэн дээр нэвтрүүлж, түгээлтийг хийлгэнэ.

-Улаанбаатар хотоос ирсэн ачаа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний түгээлт, тараалтыг 06:00-11:00 цагийн хооронд Авто тээврийн төвийн ачаа буулгах талбай дээр зохион байгуулна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn