Өвс, тэжээлийг хямдралтай үнээр хүргэж байна

701
Баянхонгор аймаг зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахын тулд малчдад өвс тэжээлийг тасралтгүй нийлүүлэх зорилт тавьсан. Ийнхүү аймгийн нөөцдөө өвс тэжээлийн сэлбэлт, татан авалтыг тогтмол хийж, малчдын гар дээр хямдралтай үнээр /тээврийн зардал шингэсэн/ хүргэж байна. 
Баянхонгор аймаг өнөөдрийн байдлаар нөөцдөө 80 мянган боодол буюу 254 мянган тонн өвс, 66 тонн хорголжин тэжээлийг бэлтгээд байна. Өвс тэжээлийг сумдад хямдралтай үнээр нийлүүлэх ажлыг Сум дундын ойн анги хариуцан зохион байгуулж байгаа аж. 
Аймгийн нөөцийн өвс тэжээлтэй холбоотой мэдээллийг малчид, ард иргэд 8695-9559, 8808-9370, 8831-9897 утсаар авах боломжтой.

Сонирхуулахад, 500 кг-аар хуйлж боосон ногоон тэжээлийг 260 мянган төгрөгөөр, тариан толгойтой ногоон тэжээлийг 13200 төгрөгөөр, овъёосон толгойтой ногоон тэжээлийг 13700–14200 төгрөгөөр, нарийн өвсийг 12 мянган төгрөгөөр тус тус худалдан борлуулж байгаа юм байна.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn