Шинэ болон ногоон технологи нэвтрүүлэх төслийг 30 сая хүртэлх төгрөгөөр санхүүжүүлнэ
Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой аж.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.
Төслийн уралдаанд Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгорын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох боломжтой юм байна.
Төслийг гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авах бөгөөд эхний шатанд тэнцсэн төслүүдтэй биечлэн танилцуулах ярилцлагад урьж, шалгарсан төслүүдтэй гэрээ байгуулах тухай мэдээлэл хүргүүлнэ.
Төслийг шалгаруулахдаа төслийн хэрэгжих боломжит байдал, зах зээлд нэвтрэх боломж, шинэ технологийн төсөлд – шинэлэг буюу инновацлаг байдлыг харгалзах аж.