Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

11
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн Онцгой байдлын газруудад олгохоор шийдвэрлэсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр хүлээлгэн өглөө.
Тус хүрээнд эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 113, 09, 115, 111, 120 дугаар анги болон 21 аймгийн Онцгой байдлын газарт олгосон юм. Энэхүү тоног төхөөрөмж нь алба хаагчид болон аврах ажиллагаанд оролцож буй ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн удирдах бүрэлдэхүүн ОБЕГ-ын харьяа 119 дүгээр ангийн 2025 онд ашиглалтад орсон шинэ барилга байгууламж, техник хэрэгсэл, тоноглолтой танилцсан бөгөөд Үндэсний аврах бригадын сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага, дадлага солилцлоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn