Олон улсын гал сөнөөгчдийн сургалтад хамрагдаж байна

19
БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгчдийн сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.
Энэ сарын 21-30-ны өдрүүдэд болж байгаа тус сургалт нь хоёр улсын Онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гал түймэр, аврах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн хэрэглээг судалж байгаа гэдгээрээ онцлог юм.
Сургалтын үеэр оролцогчид БНСУ-ын гал түймрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, гамшгийн удирдлагын тогтолцоо, гал түймрийн онцгой нөхцөл байдлын үед ажиллах дадлага сургалтад хамрагдаж байна.
Мөн тусгай хариу арга хэмжээний багийн тоног төхөөрөмжийн танилцуулга, утаат орчноос аврах сургалт, химийн ослын хариу арга хэмжээ, олсоор аврах дадлага зэргийг багтаасан цогц хөтөлбөрийн хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн “Самсунг электроник”-ийн галын тусгай ангийн үйлдвэрийн галын аюулгүй байдлын менежментийн системтэй газар дээр нь танилцахын зэрэгцээ Гёнги мужийн Иргэдийн аюулгүй байдлын төв болон БНСУ-ын Галын технологийн хүрээлэнд зочилж, гал түймэр, ослын үед ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn