Намар буцаж чадалгүй үлдсэн таван хун шувууг сумын төвд авч ирсэн байна

2

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байнцагаан нууранд 6 хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.
Улмаар дуудлагын дагуу өчигдөр /2025.11.28/ Жаргалант сумын байгаль хамгаалагчид дээрх таван хун шувууг сумын төвд авч ирж цаашид хэрхэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг холбогдох байгууллагаас хүссэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn