Зеленский: Би багтайгаа Трампын хүчирхэг манлайлал дор ажиллахад бэлэн байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.03.04/ хэлэхдээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванстай маргасан нь харамсмаар явдал гэжээ. Өнгөрсөн баасан гарагт /2025.02.28/ Зеленский Цагаан ордонд очиж, газрын ховор металлын гэрээ хийх гэж байсан ч тэрхүү уулзалт маргаанаар дуусаж, гэрээ зураагүй юм.
Тэгвэл Зеленский “Баасан гарагт Цагаан ордон, Вашингтонд болсон бидний уулзалт өрнөх ёстой байдлаараа явагдаагүй. Тийм зүйл болсон нь харамсалтай. Одоо бүх зүйлийг засах цаг болсон. Би багтайгаа Ерөнхийлөгч Трампын хүчирхэг манлайлал дор ажиллахад бэлэн байна” гэж бичжээ. Тэр уг мэдэгдэлдээ АНУ цэргийн тусламжаа түр хугацаагаар зогсоосон тухай дурдаагүй юм. Зеленкий хэлэхдээ Киев АНУ-тай цаашид хамтран ажиллах, холбоотой байх сонирхолтой гэжээ.
Эх сурвалж: Reuters