Баянхонгорын нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторид ₮1 тэрбумын тоног төхөөрөмж олгоно

23

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймагт ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте Баянхонгор аймагт хүрэлцэн ирж тус аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцжээ.
ДЭМБ, Эрүүл мэндийн яамтай хамтран Баянхонгор аймагт, НЭМ-ийн лабораторийн тоног төхөөрөмж болон 10 аймгийн яаралтай тусламжийн төвийг сайжруулах, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийн тоног төхөөрөмжийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сүрьеэгийн M2 төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.
Харин Эрүүл мэндийн яамнаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ амбулторийг тохижуулахад 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn