Баянхонгорт 17 минут үргэлжилсэн борооны улмаас 5 айлын гэр, хашаа усанд автжээ

165

Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах багт наймдугаар сарын 9-ний өдрийн 17:13-17:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас, таван өрх айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Талын нөмөр” ХХК-ийн ажилтнууд наймдугаар сарын 11-ний 10:00 цагаас 4 метрийн өргөнтэй 80 метр урт шуудуу татаж, 40х80 метрийн хэмжээтэй үерийн ус зайлуулах усан сан, цооног хийх ажлыг гүйцэтгэсэн.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn